Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэгч мэргэжлийн байгууллагуудтай
нэгдсэнээр та өөрийн бизнесийг хөгжлийн
шинэ түвшинд хүргэж чадна

Хүний нөөцийн салбарын мэргэшсэн зөвлөхүүд
ХИШИГ Хүний Нөөцийн Програмыг санал болгож байна

Хэвлэлийн бага хурал

ХИШИГ ОНЛАЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ПРОГРАМ ТАНЫ БИЗНЕСИЙГ ХЭРХЭН ЧАДАВХИЖУУЛАХ ВЭ?

Үүлэн технологид суурилсан шийдэл

Үүлэн технологид суурилсан тул орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хүссэн газраасаа онлайн орчинд програм суулгахгүйгээр шууд ашиглах боломжтой.

Мэдээллийн нууцлал, хамгаалалтын шийдэл

Хүний нөөцийн бүртгэлийн мэдээлэл жилийн турш цахим орчинд нууцлалын өндөр баталгаатайгаар давхар хадгалагддаг тул таны компьютер эвдэрсэн, алдагдсан, давагдашгүй хүчин зүйл тулгарсан тохиолдолд ч үйл ажиллагааны доголдол гарахгүй.

Хүний нөөцийн бүртгэлийн уян хатан ажиллагаа

Хүний нөөцийн бүртгэл, мэдээллийг Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу болон байгууллагын дотоод дүрэм, журмын хүрээнд зохицуулан бүртгэл хөтлөх, хүссэн тайлан гаргах, шинжилгээ хийх боломжтой.

Програм ашиглах хүний нөөцийн мэргэжилтний тоог хязгаарлахгүй

Та өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлага, онцлогт тохируулж хэдэн ч хүний нөөцийн мэргэжилтэн ажиллах эрхийг нээж болох бөгөөд мэргэжилтэн бүрийн ажил үүргээс шалтгаалан тэдний хандах эрхийг хязгаарлах, нэмэх зэргээр нарийвчлан тохируулах боломжтой.

Байнгын хөгжүүлэлт сайжруулалт

Програмд хийсэн шинэчлэлт, сайжруулалт, өөрчлөлт, алдаа доголдлыг засварлах ажиллагаа нь хэрэглэгчид нөлөөлөхгүйгээр тогтмол хийгддэг.

Төлбөр төлөх уян хатан нөхцөл

Бид Монгол улсын хөгжилд өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар монголын бүх Жижиг Дунд Бизнесүүдэд програмаа хөнгөлөлттэй үнээр хүргэж байна. Мөн нийт хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор бусад үнийн багцуудаа 60% хүртэл хувиар хөнгөлж байна.

Та бизнесээ амжилттай удирдаж, өргөжин дэвжихийг хүсэж байвал Хишиг хөдөлгөөнд нэгдэж цахим шуудангаа ашиглан бүртгүүлээрэй!

Бизнесийн амжилтын үндэс болсон хүний нөөцийн бүртгэл хөтлөлтөө та яг одоо эхэлж дэвшилтэт технологиор удирдахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой

Хэрэглэгч таны санал гомдлыг утас, цахим шуудан, фэйсбүүк, твиттер зэрэг хэрэгсэлээр хүлээн авч түргэн шуурхай зөвлөгөө өгч, асуудлын төрлөөс хамаарч шийдвэрлэх хугацааг харилцан тохиролцож, шаардлагатай тохиолдолд биечилсэн уулзалт, сургалтыг зохион байгуулдаг.